← Нүүр рүү буцах

Powerush

Нууцлалын бодлого

Powerush захиалгын мэдээлэл хэрхэн ашиглагдах тухай.

01

Бид таны нэр, утас, хүргэлтийн хаягийг захиалга баталгаажуулах, хүргэх, төлбөрийн төлөв шалгахад ашиглана. Сурталчилгааны хэмжилтэд ашигладаг мэдээллийг доор тайлбарлав.

02

QPay төлбөрийн мэдээлэл QPay үйлчилгээний сувгаар боловсруулагдана. Бид таны банкны нууц мэдээллийг хадгалахгүй.

03

Сайтын ажиллагаа, сурталчилгааны үр дүнг хэмжихэд Meta Pixel болон Conversions API ашигладаг. Meta руу хуудас үзэлт, сагс, худалдан авалтын мэдээлэл, IP хаяг, хөтчийн мэдээлэл, хөтөч болон сурталчилгааны товшилтын таних код илгээгдэж болно. Утас, нэр, улс, хот, дүүргийн мэдээлэл болон хэрэглэгчийн таних кодыг SHA-256 hash болгон хувиргаж илгээнэ. Hash нь мэдээллийг Meta хэрэглэгчтэй тулгахад ашиглагддаг тул бүрэн нэргүйжүүлсэн мэдээлэл гэсэн үг биш.

04

Захиалгын мэдээллийг шаардлагатай дотоод бүртгэл, хэрэглэгчийн дэмжлэгээс бусад зорилгоор гуравдагч этгээдэд худалдахгүй.

05

Creator referral линк ашиглах үед pwr_ref нэртэй, гарын үсэгтэй first-party cookie 30 хоног хадгалагдана. Энэ нь creator attribution-д ашиглагдах бөгөөд click tracking, localStorage, IP/device fingerprint хадгалахгүй.

06

Creator Hub нэвтрэхэд creator-ийн имэйл, нууц үгийн хамгаалагдсан hash, session мэдээлэл хадгалагдана. Түр нууц үгийг plaintext хэлбэрээр хадгалахгүй.

07

Creator нь зөвхөн өөрийн шимтгэлийн огноо, дүн, төлөв болон төлбөрийн түүхийг харна. Хэрэглэгчийн нэр, утас, хаяг болон захиалгын бусад хувийн мэдээллийг creator-д харуулахгүй.

08

Creator payout авах дансны эзэмшигчийн нэр болон IBAN дугаарыг шимтгэл шилжүүлэхэд ашиглана. IBAN дугаарыг шифрлэн хадгалж, Creator Hub-д зөвхөн халхалсан хэлбэрээр харуулна. Зөвхөн эрх бүхий админ данс баталгаажуулах, төлбөр шилжүүлэх үед бүтэн дугаарыг харах бөгөөд уг хандалтыг аудитын түүхэнд бүртгэнэ.

09

Referral attribution мэдээллийг худалдахгүй. Creator Hub бүртгэлийг хамгаалахад шаардлагатай үед account security log хязгаарлагдмал байдлаар хадгалагдаж болно.

Асуух зүйл байна уу?

Захиалга, хүргэлт, төлбөртэй холбоотой асуултаа 7211-4923 эсвэл 8089-6680 дугаарт лавлаарай.